
Бидний тухай
Нутгаа мэддэг туршлагатай хамт олны зохион байгуулдаг аялал.



Бидний тухай
Нутгаа мэддэг хүмүүсийн зохион байгуулсан аялал
Mongolia Terelj Gobi Desert Tour нь 2024 оноос албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн, аялал жуулчлалын салбарт олон жилийн туршлагатай хамт олноос бүрдсэн аяллын компани юм.
Монголын байгаль, түүх соёл, нүүдэлчин ахуйг аялагчдадаа ойроос танилцуулж, аялал бүрийг мартагдашгүй дурсамж болгохын төлөө ажиллаж байна. Аялагчдынхаа аюулгүй байдал, тав тухыг эрхэмлэж, аяллын төлөвлөлт, тээвэр, байр, хоол болон хөтөчийн үйлчилгээг хариуцлагатай зохион байгуулдаг.
Яагаад биднийг сонгох вэ?
- Туршлагатай хамт олон
- Монголын аяллын чиглэл, нутгийн онцлогийг мэддэг хөтөч, жолооч нар таны аяллыг зохион байгуулна.
- Танд тохирсон төлөвлөгөө
- Таны сонирхол, аялах хугацаа, хүний тоонд нийцүүлэн аяллын хөтөлбөр боловсруулна.
- Хариуцлагатай үйлчилгээ
- Аяллын өмнө шаардлагатай мэдээллийг өгч, аяллын турш зохион байгуулалт, дэмжлэг үзүүлнэ.
- Сэтгэлд үлдэх дурсамж
- Байгаль үзэхээс гадна Монголын соёл, хоол, нүүдэлчин ахуйг мэдрэх боломжийг бүрдүүлнэ.

Манай үйлчилгээ
Тосохоос хүргэх хүртэл бүгдийг бид хариуцна
Аяллын үнэд багтах үйлчилгээ, байрны төрөл, үйл ажиллагааг тухайн хөтөлбөрт тодорхой танилцуулна.
- Хувийн болон хамтарсан аялал
- Таны хүсэлд тохирсон захиалгат маршрут
- Нисэх буудлын тосох, хүргэх үйлчилгээ
- Хөтөч, жолооч болон аяллын тээвэр
- Жуулчны бааз, гэр болон бусад байрлах газрын захиалга
- Морь, тэмээ унах хөтөлбөр
- Нүүдэлчин айлд зочлох, үндэсний хоол амтлах туршлага
- Хувийн хүсэлтээ илгээвэл тусгайлан төлөвлөнө
